loading

ЭМ СИ ДИ ЭС ХХК

Эм Си Ди ЭС ХХК нь улс орны өсөн нэмэгдэж буй судалгааны шинжилгээний ажлын хэрэгцээг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор 2009 онд байгуулагдсан.

ЭМ СИ ДИ ЭС ХХК-ИЙ ТАНИЛЦУУЛГА

ЭМ СИ ДИ ЭС ХХК нь 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачилал дээр суурилан Засгийн Газар болон хувийн секторын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулахад чиглэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Эрхэм зорилго зорилт

  • Эрхэм зорилго

    Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачилал дээр суурилан Засгийн Газар болон хувийн секторын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулахад чиглэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
  • Зорилтууд

    Компаний зорилтуудыг ерөнхийд нь томьёолбол: (i) үндэсний хэмжээний бодлого хөтөлбөр боловсруулахад шаардагдах судалгаа шинжилгээний ажлууд хийж гүйцэтгэх; (ii) хувийн секторын чадавхи боломжийг хөгжлийн асуудалд бүрэн дайчлах зорилгоор Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийг \ТХХТ\ байгуулах зэрэг болно. ТХХТ хэрэгжүүлснээр бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хамгийн үр дүнтэй, үр ашигтай хангах боломж нөхцөл нээгдэнэ

Олон улсын түншүүд болон үндэсний зөвлөхүүдийн боловсрол, ажлын туршлага

Эм Си Ди ЭС ХХК-ийн зөвлөхүүд хүн ам зүй, төрийн захригаа, статистик болон эдийн засгийн чиглэлээр Австрали, Англи, Энэтхэг, ОХУ-уудад магистрийн болон докторын зэрэг хамгаалсан, Монгол Улсын Засгийн Газрын байгууллагууд, Олон Улсын Банк Санхүүгийн Байгууллагууд, НҮБХХ-ийн Байгууллагуудад олон жил мэргэжлээрээ ажилласан өндөр ур чадвар, ажлын туршлага бүхий мэргэжилтнүүд юм. Тэдний мэргэжлийн чиглэлүүд нь (i) тооллого болон түүвэр судалгааг зохион байгуулах; (ii) бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, бодлого; (iii) нийгмийн хамгаалын бодлого хөтөлбөр; (iv) эрүүл мэнд, боловсролын асуудлууд; (v) төрийн захигааны удирдлага санхүүжилт; (vi) орон сууцны салбарын төлөвлөлт стратеги; (vii) МХЗ-ийн хэрэгжилт, хяналт үнэлгээ (viii) хөтөлбөр төслийн менежмент болон (ix) донор байгууллагуудын хөтөлбөр тусламжийн зохицуулалт зэрэг болно. Компанийн олон улсын түншүүд нь бүс нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, эрүүл мэнд боловсролын салбарын бодлого төлөвлөлт, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгаалал, болон хяналт үнэлгээний ажлын арвин туршлагатай.

Давуу тал

Хэдийгээр байгуулагдаад удаагүй боловч зөвлөх үйлчилгээний чиглэлд арвин туршлага бүхий боловсон хүчнээр хангагдсан, дараах давуу талуудтай:

  • Өгөгдсөн ажлыг чанарын түвшинд биелүүлэх чадвар бүхий өндөр зэрэглэлийн зөвлөхүүд судлаачдын сүлжээ;
  • Ажлын арвин туршлага бүхий техникийн ажилтнууд Судалгааны дизайн, арга зүй боловсруулах олон улсын стандартын хэрэгжилт;
  • Мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, үр дүнг тараах олон улсын стандартын хэрэгжилт;
  • Төслийн хяналт үнэлгээний иж бүрэн тогтолцоо;
  • Бодлогын зөвлөмж боловсруулах чадвар;
  • Салбарын онцлог бүхий нарийн мэдлэг, арвин туршлага;
  • Үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн шинэлэг арга барил, өндөр технологи;
  • Чанарыг хянах иж бүрэн тогтолцоо;
  • ҮСХ, Эрүүл Мэндийн Яам, НХХЯ, Сангийн Яам зэрэг Засгийн Газрын байгууллагуудтай өргөн харилцаа бүхий байгууллага. Үндэсний болон олон улсын олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ-ын PACT ТББ болон Итгэл Сан, Австралийн JTAI Зөвлөх үйлчилгээний компани, Оюу Толгой төсөл, ММСС, АХБ, ДБ, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Жендэр Зохистой Хөгжлийн Төв, МЭК ХХК зэрэг болно.

Туршлага

  • Налайх дүүрэгт байгуулагдах Эко хотхон төсөл-ийн суурь судалгаа, KDS Өмнөд Солонгосын Зөвлөх үйлчилгээний Байгууллага, 2017
  • Агаарын бохирдолд зарцуулсан хөрөнгө оруулалт болон засаглалын үнэлгээ - зөвлөх үйлчилгээ, НҮБХХ, 2017
  • Мэргэжлийн боловсрол сургалтын чадамжид суурилсан сургалт ба үнэлгээ - зөвлөх үйлчилгээ, АХБ ба Хөдөлмөр Нийгмийн Хамгаалын Яам, 2017
  • Мэргэжлийн боловсролын сургалт ба менежмент - зөвлөх үйлчилгээ, АХБ ба Хөдөлмөр Нийгмийн Хамгаалын Яам, 2017
  • Хот Орчмын Бэлчээрийн Төсөл (үндсэн ба өртгөтгөл хэсэг): Төгсгөлийн үнэлгээ, Мянганы Сорилтын Корпораци ба АНУ-ын IPA байгууллага, 2016-2017
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгих судалгаа, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн судалгаа, үйлчилгээ мэдээллийн Үндэсний төвийн Хөдөлмөрийн судалгааны газар /хуучин нэрээр/, 2016
  • Ажил эрхлэлтийн жендэрийн чанарын судалгаа, Дэлхийн Банк, 2016
  • Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, Дэлхийн Банк ба Сангийн Яам, 2016
  • Канадын Хоршоодын Холбоо, Монголын хөдөөгийн хоршоодыг дэмжих төслийн суурь судалгаа ба жендэрийн судалгаа, Канадын Хоршоодын Холбоо, 2016
  • Аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын чадавхи бэхжүүлэх, Швейцарын Хөгжлийн Агентлаг, 2015
  • Иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх дэд бүтцийн хөгжил төслийн эцсийн үнэлгээ, Дэлхийн Банк, 2015
  • Гибрид машины зах зээлийн судалгаа, ХАС банк, 2015
  • Барометрийн судалгаа - 2014, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төв, 2014
  • Гэр бүл төлөвлөлтийн чанарын судалгаа, НҮБ-ийн Хүн Амын Сан, 2014
  • Гандан дэнжийн дэд бүтцийн талаарх иргэдийн санаа бодол, New Urbanism NGO, 2013 – 2014
  • МСҮТ төгсөгчдийн мөшгих судалгаа: 2-р үе шат, ММСС – Монголын Мянганы Сорилтын Сан, 2013
  • ХАА, МАА-н маркетингийн төслийн суурь судалгаа, Дэлхийн Банк, 2013
  • Хотын бүртгэлийн тогтолцооны судалгаа, ММСС, 2013
  • Монголчуудын тэгш бус байдлын талаарх санаа бодол, Дэлхийн Банк, 2013
  • 2010 оны хүн амын тооллогод суурилсан ядуурлын зураглал, НҮБХХ, 2013
  • Хөвсгөл аймаг болон Налайх дүүргийн иргэдийн нийгмийн цогц үйлчилгээ суурь судалгаа, НҮБ-ийн Хүүхдийн Сан, 2012
  • Мандал, Баянгол сумдын нийгэм-эдийн засаг-эрүүл мэнд-соёлын талаарх суурь судалгаа, Центэрра Гоулд ХХК, 2012
  • Орон нутгийн ТББ-уудын сургалт, чадавхи бэхжүүлэх, Швейцарын Хөгжлийн агентлаг, 2011-2013
  • МСҮТ төгсөгчдийн мөшгих судалгааны чанарын үнэлгээ, ММСС, 2011-2012
  • Өмнийн Говийн хотжилт ба хилийн хотуудын хөгжлийн төлөв байдал - зөвлөх үйлчилгээ, АХБ, 2011-2012
  • Австралийн манлайлагч хөтөлбөр: Улс төрчдийн танилцах аялал, Австралийн Хөгжлийн тусламжийн хөтөлбөр, 2011
  • Хүн амын шилжин ирэх хөдөлгөөний урсгал ба зохицуулалт – зөвлөх үйлчилгээ, Энержи Ресурс, 2011
  • Хот Орчмын Бэлчээрийн Төсөл (үндсэн хэсэг): Суурь судалгаа ба дараагийн үр нөлөөний үнэлгээний судалгаа, Мянганы Сорилтын Корпораци ба АНУ-ын IPA байгууллага, 2010 ба 2014

Түнш байгууллагууд

Ажилласан судалгааны ажил болон төслүүд

  • Налайх дүүрэгт байгуулагдах Эко хотхон төсөл-ийн суурь судалгаа, KDS Өмнөд Солонгосын Зөвлөх үйлчилгээний Байгууллага, 2017
  • Агаарын бохирдолд зарцуулсан хөрөнгө оруулалт болон засаглалын үнэлгээ - зөвлөх үйлчилгээ, НҮБХХ, 2017
  • Мэргэжлийн боловсрол сургалтын чадамжид суурилсан сургалт ба үнэлгээ - зөвлөх үйлчилгээ, АХБ ба Хөдөлмөр Нийгмийн Хамгаалын Яам, 2017
  • Мэргэжлийн боловсролын сургалт ба менежмент - зөвлөх үйлчилгээ, АХБ ба Хөдөлмөр Нийгмийн Хамгаалын Яам, 2017
  • Хот Орчмын Бэлчээрийн Төсөл (үндсэн ба өртгөтгөл хэсэг): Төгсгөлийн үнэлгээ, Мянганы Сорилтын Корпораци ба АНУ-ын IPA байгууллага, 2016-2017
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгих судалгаа, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн судалгаа, үйлчилгээ мэдээллийн Үндэсний төвийн Хөдөлмөрийн судалгааны газар /хуучин нэрээр/, 2016
  • Ажил эрхлэлтийн жендэрийн чанарын судалгаа, Дэлхийн Банк, 2016
  • Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, Дэлхийн Банк ба Сангийн Яам, 2016
  • Канадын Хоршоодын Холбоо, Монголын хөдөөгийн хоршоодыг дэмжих төслийн суурь судалгаа ба жендэрийн судалгаа, Канадын Хоршоодын Холбоо, 2016
  • Аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын чадавхи бэхжүүлэх, Швейцарын Хөгжлийн Агентлаг, 2015
  • Иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх дэд бүтцийн хөгжил төслийн эцсийн үнэлгээ, Дэлхийн Банк, 2015
  • Гибрид машины зах зээлийн судалгаа, ХАС банк, 2015
  • Барометрийн судалгаа - 2014, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төв, 2014
  • Гэр бүл төлөвлөлтийн чанарын судалгаа, НҮБ-ийн Хүн Амын Сан, 2014
  • Гандан дэнжийн дэд бүтцийн талаарх иргэдийн санаа бодол, New Urbanism NGO, 2013 – 2014
  • МСҮТ төгсөгчдийн мөшгих судалгаа: 2-р үе шат, ММСС – Монголын Мянганы Сорилтын Сан, 2013
  • ХАА, МАА-н маркетингийн төслийн суурь судалгаа, Дэлхийн Банк, 2013
  • Хотын бүртгэлийн тогтолцооны судалгаа, ММСС, 2013
  • Монголчуудын тэгш бус байдлын талаарх санаа бодол, Дэлхийн Банк, 2013
  • 2010 оны хүн амын тооллогод суурилсан ядуурлын зураглал, НҮБХХ, 2013
  • Хөвсгөл аймаг болон Налайх дүүргийн иргэдийн нийгмийн цогц үйлчилгээ суурь судалгаа, НҮБ-ийн Хүүхдийн Сан, 2012
  • Мандал, Баянгол сумдын нийгэм-эдийн засаг-эрүүл мэнд-соёлын талаарх суурь судалгаа, Центэрра Гоулд ХХК, 2012

Бидэнтэй холбогдох

  • Хаяг

    Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Гранд плаза, 1205 тоот
  • Холбоо барих

    Утас : +976 7511 0976 Имэйл : office@mcds.mn